COVID-19 тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын Онцгой комиссоос гаргасан уриалгыг Сүхбаатар аймгийн ард иргэд, ААНБ-ууд идэвхтэй дэмжиж, аймгийн Онцгой комисст хандив өгсөөр байна. 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 56,6 сая төгрөг бэлнээр цуглаад байгаа аж. Мөн дөрвөн сая төгрөгийн бараа эд материал, 2500 гаруй амны хаалт, 400 орчим хонь цуглаад байна гэж аймгийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. Аймгийн Онцгой комиссоос 03 дугаар сарын 05-наас хандивын аяныг эхлүүлсэн бөгөөд одоогоор аянд 67 ААНБ, иргэн нэгджээ.