Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДЭЭС САНАЛ АСУУЛГА АВНА

МҮХАҮТанхимаас гишүүн байгууллагуудаас онлайн санал асуулгыг авахаар болжээ. Сүхбаатар аймгийн ХАҮТ байгууллага, хувь хүн нийлсэн 110 гаруй гишүүнтэй. Эдгээр бүх гишүүдээс гадна худалдаа үйлчилгээ эрхлэгч хэн ч уг санал асуулгад оролцож болно.

Тодруулбал, үүсээд буй онцгой нөхцөл байдлаас шалтгаалан COVID-19-ын эсрэг хамтран тэмцэх, сэргийлэх хамтын ажиллагааны механизм байгуулж ажиллах анхдугаар видео хурлыг  04 дүгээр сарын 16-ны өдөр хийхээр төлөвлөжээ. Уг хурлын үеэр COVID-19-ын улмаас БНХАУ, Монгол улс хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд учирч буй саад бэрхшээлийн талаар хэлэлцэх юм байна. Тиймээс худалдаа үйлчилгээ эрхлэгчид COVID-19-өөс шалтгаалан өөрсдийн үйл ажиллагаанд гарч буй хүндрэл, саад бэрхшээлийн талаарх нөхцөл байдал, санал хүсэлт хүргүүлэх ёстой.

Ингэхийн тулд тухайн этгээд өөрийн санал хүсэлтээ Сүхбаатар аймгийн ХАҮТ-ын байранд бичгээр болон цахим хэлбэрээр ирүүлж болох юм байна.

 

Т.Одончимэг