05 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн нийт нутгаар бороо оржээ. Аймгийн УЦУОШТ-өөс үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг шат дараатайгаар хийсэн байна. Цаашид аймгийн өмнө тал, баруун болон төвийн хэсгээр дахин бороо орно гэлээ.
УЦУОШТ-өөс Түвшинширээ, Халзан, Мөнххаан, Уулбаян сумдад нийт 10 орчим пуужин харваж, үүлэнд зориудаар нөлөөлжээ. Үүний үр дүнд аймгийн бүх сумдаар бороо орж, нийт газар нутагт 2,8-32 хүртэлх см-ийн тунадас тогтжээ. Ялангуяа өмнө, баруун өмнөд зүгийн сумд болох Баяндэлгэр, Онгон, Дарьганга, Халзан, Уулбаян сумдын нутгаар энэ удаагийн бороо ахиу оржээ.
Т.Одончимэг