Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай аймгийн Засаг даргын А/406 тоот захирамжаар нийтийн эзэмшлийн чийрэгжүүлэлтийн болон биеийн тамир, спортын талбайнуудыг нээж, үйл ажиллагааг хэвийн голдиролд нь орууллаа.
Үүнтэй холбоотойгоор дээрх талбайнуудын аюулгүй байдлыг хангуулж, сагсны цагираг, хөл бөмбөгийн тор, шийд зэргийг хураагаад байсныг гаргаж, байршуулах ажлыг хийхийг холбогдох газруудад үүрэг болгов.
Мөн архи, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүрийн согтууруулах ундаа худалдах цагийн хуваарийг 08:00 цагаас 17:00 цаг хүртэл хэвээр үлдээж, харин хүнсний худалдаанаас бусад тусгай зөвшөөрөлтэй нийтийн хоол үйлдвэрлэлийн аж ахуй нэгжийн ажиллах цагийн хуваарийг 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал 08:00 цагаас 22:00 цаг хүртэл ажиллуулахаар боллоо.
Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий бар, караоке, ангиллын аж ахуй нэгжийн үйл ажиллагааг 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллуулахгүй байх шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Т.Одончимэг