Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Сургууль, цэцэрлэгүүд онцгой нөхцөлд ажиллаж эхэллээ

2020-2021 хичээлийн жилд Сүхбаатар аймгийн хэмжээнд 16 сургууль, 24 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулна. Бүгд онцгой нөхцөл байдалд, тусгай горимоор ажиллах бэлтгэлээ бүрэн ханган, шинэ хичээлийн жилээ эхлүүллээ.

Цэцэрлэгүүд нэг ангид 20-25 хүүхэдтэйгээр сургалт хүмүүжлийн ажлаа явуулна. Ингэхдээ хүүхэд хоорондын зайг 1-1,5 метр байхаар зохицуулалт хийжээ. Мөн хүүхдүүдийг гэрээсээ ирэхдээ амны хаалттай байхыг шаардаж, дотогш ороход нь халууныг нь хэмжиж, гарыг нь ариутгаж байна.

Харин ерөнхий боловсролын сургуулийн анги бүр хоёр ээлжээр хичээллэж байна. Ингэхдээ нэг сурагч нэг ширээнд гэсэн зарчмаар сууж хичээллэнэ. Мөн багш болон сурагчид бүгд амны хаалтыг тогтмол хэрэглэх шаардлагатай аж.

Сургууль, цэцэрлэгүүд өөрсдийн хэмжээнд амны хаалт, гар ариутгагч, ариутгалын бодис зэрэг шаардлагатай халдвар хамгааллын хэрэгслээ нөөцөлжээ.