Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

410,2 сая төгрөгийн архи, согтууруулах ундааг битүүмжилжээ

МХЕГ-ын даргын баталсан 01/248 удирдамжийн дагуу Мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт бус шалгалтыг хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдэд хийлээ. Шалгалтаар хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнүүдийг хураан авч, 410,2 сая төгрөгийн архи согтууруулах ундааг битүүмжилжээ.

МХГ, Цагдаагийн газрын хамтарсан зургаан ажлын баг хяналт шалгалт хийжээ. Нийт 48 аж ахуй нэгж, байгууллагыг шалгалтад хамруулсан байна. Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон захирамжийн хэрэгжилт, коронавирусний халдварааас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцсан байна.

Улмаар хадгалах болон хэрэглэх хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй 117 нэр төрлийн 1289 ширхэг 2,5 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн хураан авч, Баруун-Урт сумын устгалын комисст хүлээлгэн өгсөн байна. Мөн давхардсан тоогоор 778 нэр төрлийн 56244 ширхэг 41,2 сая төгрөгийн архи, согтууруулах ундааг битүүмжлэн лацдаж, архи, согтууруулах ундаагаар иргэдэд үйлчлэхгүй байх үүрэг чиглэл өгчээ.

Гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдийн эрүүл ахуй, халдвар хамгааллын ажил үнэхээр хангалтгүй байна. Манай байгууллагаас коронавирусний халдварын үед хэрхэн ажиллах заавар зөвлөмжийг тогтмол хүргүүлж байгаа боловч хэрэгжилт хаггалтгүй байна.  Дээрээс нь хугацаа хэтрэлттэй хүнсний бүтээгдэхүүн маш их гарч байна гэдгийг МХГ-ын Хүнсний эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч Э.Мөнхнаран хэллээ.

Тус аймгийн хэмжээнд нийт 270 гаруй хүнсний дэлгүүр байдгаас 100 орчим нь Баруун-Урт суманд бий. Тэдний ихэнх нь архи, согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөртэй аж.