Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Тусгаарлан ажиглах байруудын бэлэн байдлыг хангажээ

Сүхбаатар аймагт тусгаарлан ажиглах байрны бэлтгэл бэлэн байдлыг хангуулах ажлын хүрээнд Баруун-Урт суманд 10 буудлыг тусгаарлах байраар ашиглахаар бэлтгэл хангажээ. Эдгээрээс хоёр нь ажиглалтын иргэдээ авсан, найм нь бэлэн байдалд байна гэдгийг Баруун-Урт сумын Засаг дарга, сумын Онцгой комиссын дарга Ж.Жавхаатөгс хэллээ.

Мөн онцгой нөхцөл үүссэн тохиолдолд нэмэлтээр ажиллуулахаар төрийн байгууллага, үйлдвэрийн ажилчдын байруудыг ашиглахаар бэлтгэл хангажээ.

Өвчний голомтот бүс нутгаас шинжилгээнд хамрагдалгүй ачааны машины бүхээгт болон зөвшөөрөлгүйгээр ирсэн 17 иргэн одоогоор хоёр зочид буудалд тусгаарлалтад байна. Тус иргэдэд холбогдох мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллаж байна.

Т.Одончимэг