Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ИРГЭДЭЭ ТАТАН АВАХ АЖЛЫГ ИРЭХ САРЫН 03 ХҮРТЭЛ ХИЙХЭЭР БОЛЖЭЭ

Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотоос ирэх хүсэлт тавьсан иргэдийг нэгдсэн журмаар татан авчрах ажлыг ирэх 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар болжээ.

Учир нь сар шинийн баяр дөхөж буйтай холбоотойгоор Сүхбааатар аймаг руу ирэх хүсэлт гаргасан иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд одоогоор 700 орчим иргэн ирэхээр болжээ.

Эхний ээлжний автобуснууд Улаанбаатар хотод очсон. Маргааш буюу 27-ны өдөр зургаан автобусаар иргэд ирэх аж.