Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ТҮВШИНШИРЭЭ СУМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХУГАЦААГААР ХААГААД БАЙНА

01 дүгээр сарын 27-ны 23:00 цагаас эхлэн Түвшинширээ сумын хэжмээнд явган зорчигч болоод авто машины хөл хөдөлгөөнийг түр хугагцаагаар бүрэн хаагаад байна. Учир нь тус суманд 01 дүгээр сарын 26-ны татан авалтаар Улаанбаатар хотоос ирсэн нэг оюутны түргэвчилсэн оношлуураар хийсэн шинжилгээ эерэг гарчээ. Улмаар өдгөө PCR-ын шинжилгээг авч Дорнод аймаг дахь лабраторируу илгээсэн. Шинжилгээний хариу маргааш гарах аж.

Сумын хөл хөдөлгөөнийг хаасантай холбоотойгоор долоон постонд 14 албан хаагч ажиллаж, хөдөлгөөнт эргүүлийг хоёр чиглэлд хийж байгаа гэнэ.

Т.ОДОНЧИМЭГ