03 дугаар сарын 03-ны ээн өдрөөс хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэллээ. Улаанбаатар, Баруун-Урт чиглэлд зөвхөн өглөөдөө ганцхан автобус явж байгаа бөгөөд эхний өдрийн автобус 39 зорчигчтойгоор замдаа гарчээ.
Орон нутгаас явж буй иргэд авто вокзал дээр, харин Улаанбаатараас ирэх иргэд цахимаар билетээ бичүүлж байгаа аж. Харин халдвартай бүсээс ирж буй иргэд заавал PCR шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатай гэж аймгийн Авто тээврийн төвөөс мэдээллээ.
Т.ОДОНЧИМЭГ