Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ӨДӨРТ 2500 ИРГЭНИЙГ ВАКЦИНД ХАМРУУЛАХААР ЗОРИН АЖИЛЛАЖ БАЙНА

Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргга М.Идэрбат дархлаажуулалтын үйл явцтай танилцлаа. Тус аймаг 5 дугаар сарын 4-ний байдлаар нийт 28503 хүн тун вакциныг татан аваад байгаа бөгөөд өдөрт 2500 иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. Харин 18-аас дээш насны иргэдийг эхний тунд хамруулах ажлыг энэ сарын 7-оос эхлүүлэхээр төлөвлөжээ.

Үүнтэй холбоотойгоор дархлаалжуулалтын цэг болоод эмч, эмнэлгийн ажитнуудын нөөцийг бүрдүүлж, бэлтгэл бэлэн байдлын бүрэн хангасан гэв.

Вакциныг Баруун-Урт суманд долоо, аймгийн хэмжээнд 22 цэгээр дамжуулан хийж байгаа. Одоогоор мэргэжлийн байгууллагууд болоод хариу арга хэмжээний багийн ажилтан албан хаагчид, сургууль цэцэрлэгийн багш нарт хоёр дахь тун болон 50-иас дээш насны иргэдэд эхний тунг хийж байгаа. Бүх цэгүүдэд иргэдийн идэвх сайн байгааг вакцинаторууд онцолж байна. Харин ахмад настнуудын хувьд хувийн бэлтгэл муутай ирснээс болж даралт нь хэлбэлзэх байдлууд хэд хэд гарчээ. Ийм тохиолдолд шууд газар дээр нь анхан шатны тусламжийг үзүүлж байгаа аж.

Т.ОДОНЧИМЭГ