Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ЗӨВХӨН АХМАДЫНХ БИШ НИЙТИЙН АМРАЛТ СУВИЛЛЫН ГАЗАР БОЛГОХООР БОЛЖЭЭ

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын хоёр удаагийн тогтоолоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх ахмадын амралт сувиллыг, Амгалант дэнж гэх улсын төсөвт үйлдвэрийн газрын мэдэлд шилжүүлжээ.

Тус газар нь шинэхэн байгуулагдсан бөгөөд даргаар нь Г.Идэрмөнх томилогдсон байна. Ингэснээр дээрх амралт сувиллыг улсын төсвөөр санхүүжүүлж, үйл ажиллагааг нь дан ганц ахмадуудруу чиглэсэн бус нийтийн амралт сувиллын азар болгохоор төлөвлөжээ.

2014 оноос хойш өнөөг хүртэл аймгийн ХХҮГ-ын харьяанд байсан энэхүү сувилал нь жилд 600 ахмадыг амруулж, сувилах төлөвлөгөөтэй ажилладаг. Ингээд зогсохгүй үүгээр дамжуулан ахмад настанд зориулсан төрийн бүхий л үйлчилгээг хүргэдэг байсан билээ. Өөрөөр хэлбэл ахмадуудад зориулан төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүд ихэнхдээ үүгээр дамжиж хэрэгждэг юм. Сумын ЗДТГ-аар дамжуулан жил бүр Сүхбаатар аймгийн 13 сумын ахмадууд энд ирж сувилуулан амарна. Бүх сумын ахмадад тэгш хүрдэг байсан гэсэн үг. Бүр үе тэнгийн найз нөхөд, байгууллага хамт олноороо ирж амрах тохиолдол ч байсан. Тэгвэл үүнээс хойш ахмадуудад зориулсан ганц сувилал үгүй болж ийнхүү бүх нийтээр үйлчлүүлэх газар болох аж.

Т.ОДОНЧИМЭГ