Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ДАРХЛААЖУУЛАЛТ 33,5 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Сүхбаатар аймагт коронавирусний эсрэг дархлаажуулалт Баруун-Урт суманд хамгийн өндөр буюу 47,9 хувь, бусад сумдад 26,2 хувь харин аймгийн хэмжээнд нийт 33,5 хувийн ирцтэй үргэлжилж байна. 5 дугаар сарын 5-ны байдлаар вакцины хоёр дахь тунд нийт 2700 орчим иргэн хамрагджээ.

Баруун-Урт, Сүхбаатар, Мөнххаан сумдад 18-аас дээш насны иргэдийг вакцинд хамруулах ажлыг 5 дугаар сарын 6-ны өглөөнөөс эхлүүлээд байна. Бусад сумдын дээрх насны иргэдийг дархлаажуулах ажил вакцины татан авалт хийгдсэний дараа эхлэнэ.

Тавдугаар ээлжийн вакциныг татан авах ажлын хэсэг явсан, энэ удаад 16 мянган орчин хүн тун вакцин ирэх аж.

Т.ОДОНЧИМЭГ