Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

СҮХБААТАР СУМАНД 1, БАРУУН-УРТ СУМЫН НАЙМДУГААР БАГТ 6 ТОХИОЛДОЛ НЭМЖ БҮРТГЭГДЭВ

Сүхбаатар аймагт сүүлийн 24 цагт халдварын долоон тохиолдол шинээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 183 боллоо. Сүхбаатар суманд нэг, Баруун-Урт сумын наймдугаар баг, Чигчийт гэх газар шинээр үүссэн голомтноос зургаан тохиолдол илэрчээ. Эдгээр нь бүгд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд байжээ.

Тус газарт анхны тохиолдол нь Улаанбаатар хотоос ирсэн иргэнээр дамжиж халдварласан гэдэг бөгөөд үүнийг мэргэжлийн байгууллагууд шинэ голомт гэж үзжээ. Тиймээс батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг тогтоохоор тандалтын нэг баг ажиллаж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

5 дугаар сарын 11-ний 12 цагийн байдлаар нийт эдгэрсэн 163, тусгаарлах эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 14 иргэн байна.

Т.ОДОНЧИМЭГ