УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нар тойрогтоо ажиллаж байна. Тэд өнөөдөр цар тахалтай тэмцэх, вакцины дараах хүндрэлийг даван гарах ажилд дэмжлэг үзүүлж, аймгийн Онцгой комисст 300 сая төгрөгийн өртөг бүхий халдвар хамгааллын эд материалын зүйлсийг хүлээлгэн өгөв. Энэ нь тэдний үзүүлж буй гурав дахь удаагийн дэмжлэг юм.
Халдварын голомтод ажиллаж, цар тахалтай тэмцэх ажилд нойр хоолгүй зүтгэж буй төрийн албан хаагчдад УИХ-ын гишүүд талархлаа илэрхийлээд, аюулт өвчний ард гарахын тулд цаг ямагт сэтгэл зүрхээрээ хамт байж, дэмжиж ажиллахаа тэд илэрхийлсэн юм. Мөн эдээр халдвар хамгааллын эд зүйлсийг нэн тэргүүнд голомтонд ажиллаж буй албан хаагчдад хувиарлан өгөх үүргийг аймгийн Онцгой комисс, ЭМГ-т өглөө.
Мөн тэд иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хамтдаа өвчнийг даван туулж амны хаалтгүй зунжихыг нийт иргэддээ уриаллаа.
Т.ОДОНЧИМЭГ