Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

“НЭГ ӨРХ-НЭГ ШИНЖИЛГЭЭ”-ЭЭР 28 ТОХИОЛДЛЫГ ИЛРҮҮЛЭВ

Наран суманд халдварын тохиолдол 28 нэмж бүртгэгдэв. Хэдийгээр энэ нь нөхцөл байдал хүндэрч байгааг илтгэх хэдий ч нөгөө талаар тус суманд явуулсан Нэг өрх-нэг шинжилгээ ажлын үр дүн юм. Ингэснээр тус суманд цаашид халдвар тархах эрсдлээс хамгаалж, улмаар халдварын тоо ч буурна гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна.

Харин Уулбаян суманд нэг тохиолдол нэмэгдснээр аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт халдварын 29 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт  495 боллоо.

Шинээр батлагдсан иргэдийг АНЭ-рүү татан авах ажил хийгдэж байна. Харин нэг өдрийн хугацаанд 17 иргэн эдгэрч, гэрийн ажиглалтад шилжжээ.

Одоогоор нийт батлагдсан тохиолдлын 168 иргэн эмчлүүлж байгаагаас 47 нь 0-17 насны хүүхэд байгааг ЭМГ-аас мэдээллэв.

Улмаар тандалтын шинжилгээг эрчимжүүлж, Баруун-Урт суманд додоон ажлын хэсгийг гарган, иргэдийн шинжилгээнд хамруулж эхлээд байна.

Т.ОДОНЧИМЭГ