Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ДЕЛЬТАВИРУСНИЙ ТАНДАЛТЫН ШИНЖИЛГЭЭГ ДОЛОО ХОНОГ ТУТАМД ХИЙЛГЭЖ БАЙНА

Аймгийн Шуурхай штабаас коронавуирсний батлагдсан тохиолдлуудаас долоо хоног тутамд 20 шинжилгээг Улаанбаатар хотруу илгээж, дельтавирусний тандалтын шинжилгээг хийлгэж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногийн шинжилгээний хариу хараахан ирээгүй байгаа бөгөөд дельтавирусний батлагдсан тохиолдол хоёр хэвээр байна.

Тус аймагт сүүлийн 24 цагт халдварын шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. Гэвч нийт нутгаар халдвар тархах эрсдэл маш өндөр байгааг анхааруулав. 8 дугаар сарын 30-ны байдлаар халдварын батлагдсан 2211 тохиолдлоос 2030 иргэн бүрэн эдгэрчээ. Коронавирусний халдвараар эмчлүүлж байгаа 194 иргэний 25 нь 0-18 насны  хүүхэд байна. Биеийн байдлын тухайд хөнгөн 15, хүндэвтэр хоёр, нэн хүнд нэг иргэн байна гэж ЭМГ-аас мэдээллээ.

Одоогоор батлагдсан тохиолдлын ойрын 325, дам 270 харьцагч байна. Аймгийн хэмжээнд гэрийн ажиглалтад 67, тусгаарлах байранд гурван иргэн хяналтад байна.