Сүхбаатар аймагт өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Сүүлийн 24 цагт шинээр 71 тохиолдол бүртгэгдсэний дотор жирэмсэн эмэгтэй дөрөв, 0-18 насны хүүхэд 46 байгаа нь мөн өмнөх өдрүүдээс өссөн үзүүлэлт юм. Ингэснээр аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2401 боллоо.
Өөрөөр хэлбэл халдварын тохиолдол нэмэгдэх тусам жирэмсэн эмэгтэйчүүд болон бага насны хүүхэд, өндөр настан зэрэг зорилтот бүлгийн иргэд өртөх явдал их байгааг ЭМГ-аас анхааруулав. Тиймээс иргэн бүр үүрэг хариуцлагаа ухамсарлан халдвар хамгааллын дэглэмээ баримталж, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалахыг санууллаа.
Аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагат 318 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг тогтоох тандалтын баг ажиллаж байна. Одоогоор ойрын 856, дам 650 харьцагчийг тогтоон хяналтад авчээ.