Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ОЙРЫН ХАВЬТАЛ БОЛСОН ИРГЭД ДЭГЛЭМ БАРИМТЛАХГҮЙ БАЙГААГААС ХАЛДВАР ЭРЧТЭЙ ТАРХАЖ БАЙНА

Сүхбаатар аймагт коронавирусний халдвар эрчтэй тархаж, өдрөөс өдөрт бүртгэгдэх халдварын тоо нэмэгдэж байна. Сүүлийн 24 цагт PCR 140, түргэвчилсэн оношлуураар 407 иргэнд шинжилгээ хийхэд халдварын 133 тохиолдол шинээр бүртгэгдэв. Эдгээр 133 тохиолдол нь харьяаллын хувьд Дарьганга, Уулбаянгаас бусад 11 суманд илэрчээ. Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Мөнххаан, Баруун-Урт сумдад халдварын тархалт хамгийн өндөр буюу 9-өөс дээш байна. Нийт халдварын 60 хувь гэр бүлээс, 20 хувь байгууллага, сургууль цэцэрлэгээс, таван хувь найз нөхдийн хүрээллээс илэрч байна гэлээ. Өөрөөр хэлбэл ойрын хавьтал болсон иргэн тусгаарлалтын болоод халдвар хамгаалын дэглэмээ баримтлахгүй байгаагаас халдвар эрчтэй тархаж байна гэдгийг ЭМГ-аас анхааруулав. Тиймээс ойрын хавьтал болсон иргэн заавал өөрийгөө 14 хоног тусгаарлахыг санууллаа.

Харамсалтай нь халдварын улмаас нэг иргэн нас барснаар аймгийн хэмжээнд нийт нас баралт долоо боллоо. Тухайн иргэн нь Баруун-Урт сумын харъяат ахмад настан бөгөөд коронавирусний нэн хүнд хэлбэрээр нас баржээ.

Мөн халдвар авч эмчлүүлж буй жирэмсэн эмэгтэй 14, 0-18 насны хүүхэд 109 болж нэмэгджээ. Одоогоор ЭМБ-т нийт 673 иргэн хэвтэн эмчлүүлж байна.