Сүүлийн 24 цагт тус аймгийн 11 суманд халдварын 209 тохиолдол батлагджээ. Ингэснээр аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 4000-ыг даваад байна. Халдвар авсан иргэдийн дунд эзлэх жирэмсэн эмэгтэй болон бага насны хүүхдийн хувь нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар 31 жирэмсэн эмэгтэй, 0-18 насны 170 хүүхэд эмчлүүлж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.
Жирэмсэн эмэгтэйчүүдийг шууд эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа бол хүүхдүүдийг биеийн байдлыг харгалзан эмнэлэг болон гэрийн эмчилгээнд хамруулж байгаа аж.
АНЭ-т 291, сумдын ЭМТ-д 638, өрхийн ЭМТ-ийн хяналтад гэрээр 884 иргэн эмчлүүлж байна. Халдвар гэр бүл, найз нөхдийн хүрээлэл, олон нийтийг хамарсан арга хэмжээнээс илэрч байгааг анхааруулсаар байгаа ч хаа ганц болсон арга хэмжээнээс халдвар илэрч, тархах эрсдлийг улам нэмэгдүүлсээр байгаа юм.