Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХОЦРОГДЛЫН ТҮВШИН ТОГТООХ ОНОШЛОГООНД 546 СУРАГЧ ХАМРАГДАВ

Есдүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд улс орон даяар 2-12 дугаар ангийн сурагчдын хичээлийн хоцрогдлыг түвшинг тодорхойлох оношлогоог авч байгаа. Ингэхдээ түүврийн аргаар сурагчдыг сонгосон бөгөөд тус аймгийн  546 сурагч уг оношлогоонд хамрагдав.

Боловсролын үнэлгээний төв болон аймгийн БСУГ-ын мэргэжилтнүүдийн хамтарсан багууд сумдад ажиллажээ.

Сүхбаатар аймгийн 13 сумын 16 сургууль дээр 46 удаагийн шалгалтыг амжилттай авч дууслаа. Зохион байгуулалтыг аймгийн БСУГ маш сайн хийсэн байна. ямар нэг алдаа дутагдал, зөрчил энэ хугацаанд гараагүй. Энэхүү оношлогоо нь сурагчдад дүн тавих бус хоцрогдлын түвшинг тогтоож, цаашдын сургалтын агуулгыг тодорхойлох зорилготой гэж БҮТ-ийн статистикч Б.Тунгалагтуяа хэллээ.

Оношлогооны нэгдсэн дүгнэлт 10 дугаар сарын сүүлээр гарна. Үүний дараа үлдсэн сурагчдаа оношлох ажлыг орон нутаг өөрөө зохион байгуулах юм байна. Оношлогоог монгол хэл математик болон нийгмийн ухаан, байгалийн ухааны чиглэлийн хичээлээр авчээ.