Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХАЛДВАР ТАРХАЛТЫН ҮНЭЛГЭЭГЭЭР УЛААН БҮСД БАЙНА

Өдөрт бүртгэгдэх халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгдэж байгаа учир тус аймаг халдвар тархалтын үнэлгээгээр улаан бүсд байна. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд улаан бүсд байгаа есөн аймгийн нэгээр Сүхбаатар аймаг нэрлэгдэж байгаа юм. Сүүлийн 24 цагт тус аймгийн хоёр суманд коронавирусний 23 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Эдгээрийн 14 нь Мөнххаан суманд бүртгэгдсэн бөгөөд ингэснээр тус суманд халдварын тархалт дахин идэвхжих магадлалтай байгаа аж.

ЭМБ-д 64 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 42, хүндэвтэр 21, хүнд нэг иргэн байна. Гэрийн эмчилгээнд 87 иргэн байгаа бол гадаааас ирж тусгаарлалтад байгаа гурав, гэрийн тусгаарлалтад байгаа 151 иргэн байна. Иймд тусгаарлалтын хугацаанд үүргээ биелүүлж, мэргэжлийн байгууллагын өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөх, иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг ЭМГ-аас анхаарууллаа.