Сүхбаатар аймагт нэгдүгээр сарын эхний 18 хоногийн байдлаар халдварын 750 тохиолдол батлагдаад байна. Өнгөрөгч 12 дугаар сард нийт 300 гарй халдвар гарч байсан бол ийнхүү он гарсаар өдөрт бүртгэгдэх халдварын тоо эрс нэмэгджээ. Нийт халдварын 60-80 хувь нь Баруун-Урт суманд гарч байгааг ЭМГ-аас мэдээллээ.
Сүүлийн 24 цагт 12 суманд 202 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд үүний 128 нь Баруун-Урт суманд байна. аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдлын 1067 иргэн байгаагаас 170 нь ЭМБ-д, 897 нь гэрээр эмчлүүлж байна.
Халдварын тархалт ихсэж байгаа учир нэг цэгийн үйлчилгээг дахин ажиллуулж эхэлсэн бөгөөд өрхийн эрүүл мэнийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа аж. Халдварын эсрэг дархлаажуулалтын гуравдугаар тунгийн хамрагдалт 60 хувьтай үргэлжилж байгаа бол нэмэлт дөрөвдүгээр тунд 1106 иргэн хамрагджээ.