Аймгийн Засаг дарга М.Идэрбат, Удирдах ажилтаны зөвлөгөөн, сургалтын үеэр танилцуулсан 2021 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, 2022 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаарх илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Засаглалын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулан мөрдөж ажилласнаар нэг жил гурван сарын хугацаа өнгөрч байна. Үүний хагас жилд нь бид дэлхий нийтээр тархсан цар тахал, хөл хориотой байсан хэдий ч зорьсон ажлынхаа ард гарахын төлөө бүгд нэг зүгт харж хичээн ажиллаж байна. Улс орон эдийн засгийн хувьд таатай биш байгаа ч орон нутгийн нөөц боломжийг дайчилж, аль болох бага зардлаар төрөөс иргэн бүрт үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Үүний үр дүнд “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-д Сүхбаатар аймаг засаглалын үр ашгаараа тэргүүлсэн нь бидний хамтын хичээл зүтгэл гэж үзэж байна. Та бүхнийг орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо илэрхийлж, шийдвэрлэх арга замыг хамтран тодорхойлон, зөвлөгөөний үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг хүсье.
Та бүхэнд миний бие 2021 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, 2022 онд хэрэгжүүлэх томоохон төсөл, арга хэмжээний талаар танилцуулж байна.
Ковид-19 халдварт цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүрээнд улс, орон нутгийн төсөв, хандив тусламжийн орлогоос хүн амын эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээнд зориулан 2.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Цар тахлын нөлөөллийг бууруулах, хүн амыг дархлаажуулахад бүх шатны байгууллага онцгой анхаарч ажиллаж байгаагийн дүнд вакцины 1-р тунд 96.5%, 2-р тунд 93%, 3-р тунд 66,6% буюу дархлаажуулалтад хамрагдсан дүнгээр улсад 2-рт, 2 сарын эхний 7 хоногийн байдлаар байдлаар 4-р тунд нийт иргэдийн 4% нь тус тус хамрагдаад байна.
Эрүүл мэндийн чиглэлээр:
Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэн, үйлчилгээний хүлээгдэл, чирэгдлийг бууруулах зорилтын хүрээнд эрүүл мэндийн салбарын материаллаг баазыг бэхжүүлэх, аймгийн нэгдсэн эмнэлэг болон сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж Эрүүл мэндийн салбарт улсын болон орон нутгийн төсөв, хандив тусламжаар 3,3тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, нэр төрлийг олшруулах, иргэд орон нутагтаа оношлогдон эмчлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгөөр анхан шатны эрүүл мэндийн төвүүдийг явуулын туссламж үйлчилгээний тоног төхөөрөмжөөр хангасны зэрэгцээ АНЭ-т Нүдний мэс заслын микроскопи худалдан авчэвэрлэг салстын мэс заслыг орон нутагтаа хийх нөхцөлийг бүрдүүлсэнээр цаашид нүдний болорын мэс заслыг АНЭ-т хийх боломжтой болж байна.
Мөн төсөл хөтөлбөртэй хамтран АНЭ-ийн мэс заслын тасгийн хагалгааны хэсгийг тоног төхөөрөмжөөр хангаж ашиглалтад орууллаа. Ингэснээр мэс заслын тусламж үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэж, иргэд орон нутагтаа эмчлэгдэх боломж нөхцөл бүрдэж байна.
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хангалт, чадавхийг сайжруулах бодлогыг барьж ажиллаж байна. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын нэрэмжит эмч, эмнэлгийн ажилчдын урамшууллын багцыг бий болголоо.
Боловсролын хөгжлийг дэмжих чиглэлээр
Боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэж, хүүхэд бүрийг цэцэрлэгт суралцах боломжоор ханган, хүүхдэд эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр 1 цэцэрлэг, 2 дотуур байрын барилгыг ашиглалтад хүлээн авсан бол, орон нутгийн төсвийн 560 сая төгрөгөөрЕрөнхий боловсролын 16 сургууль, 24 цэцэрлэгийг сургалтын кабенитийн тоног төхөөрөмж, тоглоом наадгайгаар хангах ажил, олон улсын төсөл хөтөлбөрийн дагуу Насан туршийн боловсролын төвийн дэргэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох төв шинээр байгуулагдан, Баруун-Урт сумын 4-р цэцэрлэгийн засварын ажлууд тус тус хийгдсэн байна.
“Чадварлаг багш” бэлтгэх, багшийн мэргэжлийг дээшлүүлэх зорилтын хүрээнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 45 -р тогтоолоор “Дэлхийд өрсөлдөх Сүхбаатарчууд” хөтөлбөрийг батлуулан Баруун-Урт, Түмэнцогт, Түвшинширээ, Мөнххаан сумдын 10 багш, 100 сурагчдыг хамруулж, орон нутгийн төсвөөс 5.4 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Боловсролын байгууллага, багш, сурагчийн хөгжлийг дэмжиж 2021 онд 10 байгууллага, 313 багш, 52 сурагчдад 34,9 сая төгрөгийн шагнал, дэмжлэг урамшуулал олгосон.
2022-2023 оны улсын төсөвт 1 сургууль, 3 цэцэрлэг, 1 дотуур байр, 1 сургуулийн өргөтгөл, орон нутгийн төсвөөр Баруун-Урт сумын 3-р цэцэрлэг, Нэгдсэн дотуур байрын их засвар, Уулбаян сумын сургууль, Халзан сумын цэцэрлэгийн засвар хийгдэхээр тусгагдсаныг та бүхэндээ дуулгахад таатай байна.
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн чиглэлээр
Аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөлийн ажлыг тогтмолжуулах ажлын хүрээнд орон нутгийн төсвөөс 190,0 сая төгрөгөөр орон байрын дэмжлэг үзүүлсэн.
Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхэд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2021 оны А/271 дүгээр захирамжаар “Шилдэг хамтарсан баг”, шалгаруулах журмыг баталсан ба одоо аймгийн хэмжээнд 22 хамтарсан баг хамгааллын үйлчилгээ үзүүлж байна.
Аймгийн Засаг даргын 2021 оны 154 дүгээр захирамжаар 2021-2024 онд ахмадын талаар хэрэгжүүлэх 90 бүтээлч ажлын чиглэл, төлөвлөгөөг батлаж улмаар аймгийн Ахмадын хороотой байгуулсан хамтран ажиллах гэрээг үр дүнтэй хэрэгжүүлсэнээр Сүхбаатар аймгийн Ахмадын хороо болон Сүхбаатар сумын Ахмадын хороо улсын тэргүүний хороогоор тус тус шалгарлаа.
Түүнчлэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 43 дугаар тогтоолоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, оролцоог дэмжих дэд хөтөлбөр”-ийг батлуулж, хэрэгжилтийг хангах хүрээнд аймгийн Засаг даргын 2021 оны А/594 дүгээр захирамжаар “Бэрх биш ээлтэй” аяныг зарласан ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжин, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж ажиллалаа.
Аймгийн Залуучуудын хөгжил оролцоог дээшлүүлэх “Боломжийг атгая” уриан дор “Нутгийн залуучууд” цахим чуулганыг зохион байгуулж 500 залуучууд оролцож, залуучуудын чиглэлээр ажилладаг 6 ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойарга хэмжээний зардлын дэмжлэг үзүүллээ.
Соёлын хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд:
2021 онд улсын төсвийн хөрөнгөөр Уулбаян сумын 240 хүний суудалтай Соёлын төвийн барилгыг ашиглалтад хүлээн авсаны зэрэгцээ Баяндэлгэр суманд 300 хүний суудалтай Соёлын төвийн барилгыг эхлүүлээд байна.
Түүх соёлын үл хөдлөх дурсгалуудыг хамгаалах, хүн чулууны хадгалалт, хамгаалалтыг сайжруулах хүрээнд Дарьгангын хүн чулуун хөргүүдийг авран хамгаалах ажлыг орон нутгийн хөрөнгөөр хийхээс гадна Элчин сайдын яамд, гадаадын хөрөнгө оруулалттай төслийн байгууллагуудтай хамтран ажиллах саналыг тавьж шийвдэрлүүлэн Тика олон улсын байгууллагад Дарьгангын 13-14 дүгээр зууны үеийн хүн чулуун хөргүүдийн хуулбар хийх төсөл хүргүүлж, улмаар 189,5 сая төгрөгийн төсөл дэмжигдээд байна.
“Дарьганга соёлын өв”, “Сүхбаатар аймаг” брэнд брэндбүүк бүтээн, соёл урлагийн болон сурталчилгааны контентуудыш шинээр бий болгож, олон нийтэд сурталчлах, сувгийн хөгжүүлэлт хийх ажлыг эхлүүлж, энэ чиглэлээр “ Номадик контент” ХХК-тай судалгааны ажил дээр хамтран ажиллаж байна.
Биеийн тамир спортын хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд:
Өсвөр үе, идэрчүүдийн усан сэлэлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулсан ба уг тэмцээнээс Сүхбаатар аймгийн усан спорт сургалтын төвийн тамирчид хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.
Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 128 бөхийн барилдааныг зохион байгуулж, аймгийн цол чимэг олгосон байна.
Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр
Хүн амын нийгмийн хамгааллыг сайжруулахын тулд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадвар, мэргэжилтэй ажилтны тоог нэмэгдүүлэх бодлого зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд 2021 оны жилийн эцсийн байдлаар 810 шинэ ажлын байр бүртгэгдэж, байнгын болон түр ажлын байранд 706 иргэн зуучлагдаад байна.
Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх-Оролцоо” төслийн сургалтад 91 залуучууд хамрагдаж сургалтаа амжилттай төгсөж, 87 залууг дадлагад гаргаснаар 35 залуу байнгын ажлын байртай болоод байна .
Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд Ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлийг арилжааны банкаар 338 иргэн, аж ахуйн нэгжид 18.1 тэрбум төгрөгийн зээлийг олгож, 601 ажлын байрыг хадгалаад байна.
Швейцарийн хөгжлийн агентлагийн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлтэй хамтран аймгийн хэмжээнд анх удаа хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг тодорхойлох судалгааг зохион байгууллаа. Цар тахлын амаргүй нөхцөлд байсан хэдий ч тус судалгаанд 400 гаруй аж ахуйн нэгж байгууллага, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилгүй иргэд, ажил эрхэлж буй залуучууд зэрэг 4000 гаруй иргэдийг хамруулж, 2022-2024 оныаймгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг урьдчилан тооцлоо.
Нийгмийн хамгааллын чиглэлээр:
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр аймгийн хэмжээнд ядуурлын түвшин 24.3 хувьтай байгаа нь 2018 оны судалгааны дүнтэй харьцуулахад 5.9 пунктээр буурсан үзүүлэлттэй байна.
“Халамжаас-хөдөлмөрт” арга хэмжээний хүрээнд хүнсний эрхийн үйлчилгээнд хамрагдаж буй өрхийн тоог бууруулах зорилтыг дэвшүүлж ажилласнаар 2022 оны жилийн эхэнд хүнсний талонд хамрагдаж буй өрх 676 болж, 2021 онтой харьцуулахад 54.3 хувиар буурч, Наран сум хүнсний талонгүй сум боллоо.
2021 онд аймгийн хэмжээнд 12585 иргэнийг эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулан эрүүл мэндийн даатгалын хамрагдалт 84.9 хувьтай байна. Нийгмийн даатгалд 665 ажил олгогчийн 10350 даатгуулагч, 3125 сайн дурын даатгуулагч нийт 13475 даатгуулагч хамрагдсанаар нийт эдийн засгийн идэвхтэй хүн амд /29299/ эзлэх хувь 45.9 хувьд хүрч нийгмийн даатгалын шимтгэл төлөгч аж ахуйн нэгжийн нийт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагад эзлэх хувь 91.7 %-тай, нийгмийн даатгалын орлогын төлөвлөгөө төрөл, сан тус бүрээр сар бүр 100 хувь биелэсэн байна.
Хөрөнгө оруулалт, дэд бүтцийн чиглэлээр:
Уул уурхай, зам тээврийн чиглэлээр:
Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн хамтын ажиллагааны гэрээг 12 аж ахуй нэгжтэй байгуулан ажиллаж, орон нутгийн хөгжлийн санд 2.1 тэрбум төгрөгийн дэмжлэгийг төвлөрүүлээд байна.
Аймгийн төвийн авто замын засвар шинэчлэл, нийтийн эзэмшлийн орон сууцнуудын дундах зам талбайн тохижилт, өргөтгөлийн ажлын хүрээнд аймгийн төвийн 5-р тойргийн 5.6 км хатуу хучилттай авто зам, Баруун-Урт сумын 1-р багийн 3 км хатуу хучилттай авто замын ажлыг улсын төсвийн 6.7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр “Монгол зам групп” ХХК-аар, аймгийн төвийн 4-р тойргийн 9.1 км хатуу хучилттай авто замын ажлыг улсын төсвийн 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр “Ханан салхит” ХХК-аар тус тус хийж гүйцэтгүүллээ.
Түүнчлэн аймгийн төвийн 2-р тойргийн 2,2 км авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 1.3 тэрбум төгрөг, Баруун-Урт сум 3-р багийн 1,1 км авто замын ажлыг орон нутгийн төсвийн 715 сая төгрөгөөр тус тус гүйцэтгүүллээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр:
Аймгийн эдийн засгийн гол бааз суурь болсон мал сүрэг урьд оноос 309.3 мянган толгойгоор өсч, 4.2 сая толгой малд хүрсний дотор тэмээ 7.7 мянга, адуу 364.6 мянга, үхэр 308.2 мянга, хонь 2.2 сая, ямаа 1.3 сая толгой болж, мал сүрэг 4 төрөл дээрээ өссөн байна.
Бэлчээрийг усжуулах,малын бэлчээрийн нөөцийг нэмэгдүүлэх, зорилгоор улсын төсвийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 42 ширхэг гүн өрмийн худаг ашиглалтад оруулахаас 2021 онд 15 ширхэг худгийг гаргасан байна.Орон нутгийн төсвийн хөрөнгөөр48 гүн өрмийн худаг, 25 энгийн уурхайн худаг ашиглалтад оруулж 97,0 мян га бэлчээрийг усжуулаад байна.
Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улс, орон нутгийн 800,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар вакцинжуулалтын ажлыг хийсэн байна. Түүнчлэн улсын төсвийн 400,0 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар 27 ш угаалгын ванныг хүлээн авч, ашиглалтад орууллаа.
Өнгөрсөн онд 576 м.кв буюу 24х24 хэмжээтэй Мал эмнэлгийн хяналт, халдваргүйтгэлийн цэгийн барилгыг ашиглалтад хүлээн авлаа.2023 онд тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл суурилуулах ажлыг хийхээр төлөвлөсөн.
Сүхбаатар хөгжил ҮТП ОНӨААТҮГазрын үйл ажиллагааг тогтвортой явуулж, үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор АИТХурлын 2021 оны 07 дугаар тогтоолоор тус газрын 2021 оны үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэн ажилласан. Мөн 2021-2024 онуудад бүтээн байгуулах жижиг дунд үйлдвэрийн тэргүүлэх салбарыг тодорхойлж баталгаажууллаа.
Байгаль орчин, ногоон хөгжил:
Аймгийн төвийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд 18 мянга гаруй мод, бут, сөөг тарьж, 1937 м2 газрыг зүлэгжүүлэх, усалгааны зардалд зэрэгт орон нутгийн төсвийн 68,2 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.
Хүрээлэн байгаа орчны бохирдол, доройтлыг бууруулах ажлын хүрээнд нийт 331.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авахаар саналаа Засгийн газарт уламжлаад байна.
Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 2021-2022 онд хэрэгжиж буй “Аймгийн төвийн хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах” төслийн хүрээнд хог хаягдлын менежментийг сайжруулах, бодлогын баримт бичиг боловсруулах, хог хаягдлын нягтаршуулах төв байгуулах, ландфилл байгуулах, дахивар хог авах цэг байгуулах зэрэг ажлууд төлөвлөгдсөн ба 2021 онд аймгийн Баруун-Урт сумаас 4,5 км зайд 1 га талбайд 53,000м3 хүчин чадал бүхий 2-р зэргийн хяналттай ландфиллын ажил 1 га газарт хяналттай, хашаа хамгаалалт бүхий 2-р зэргийн ландфиллын ажлыг 300 сая төгрөгөөр хийж гүйцэтгүүлэн улсын комисс хүлээн авсан.Уг төслийн хүрээнд Өндөр даралттай гидравлик хог нягтруулах төхөөрөмж, 60м2 талбай бүхий хог нягтруулах төв, Дахин боловсруулах хог худалдан авах 3 цэг байгуулагдахын зэрэгцээ орон нутагт шинээр 8 ногоон ажлын байр нэмэгдэх юм.
Дэд бүтэц, хот байгуулалт:
Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт хоногт 3000 м3 цэвэрлэх хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламжийг АХБ-ны 11 тэрбум төгрөгийн дэмжлэгтэйгээр барих ажил хийгдэж байна. Уг байгууламж ашиглалтад орсоноор орон нутагт 90 ажлын байр шинээр бий болох боломжтой.
Орон нутгийн 1.1 тэрбум төгрөгийн төсвөөр уурын зуухны шинэчлэл, Өлзийт хорооллын дулааны шугам шинэчлэлийн ажлыг гүйцэтгүүлж, дулаан үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэв.
Сүхбаатар аймаг үүсч хөгжсөний 80 жилийн ойг угтаж аймгийн Баяр наадмын талбайг шинээр барьж наадмаас өмнө ашиглалтад оруулахаар зорьж байна. Улмаар Баруун-Урт соёл амралтын хүрээлэн байгуулах, Спорт цогцолбор барих зэрэг бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж, ажлыг 2-р улирлаас эхлүүлэхээр болоод байна.
Эрчим хүч, харилцаа холбоо
Бичигт боомтод Үүрэн холбооны Мобиком корпорацийн санхүүжитээр 75 км-ын шилэн кабелийг татаж ашиглалтад хүлээн авсан ба Мөнххаан, Түмэнцогт сумдад ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар ЦДАШ-ын угсралт, гэр хороолол, зам талбай гудамжны гэрэлтүүлэг суурилуулалтын ажил тус тус хийгдсэн байна. Түүнчлэн Баруун-Урт сумын төвийн авто зам дагуу гэрэлтүүлэг, шинэчлэл, цамхагт гэрэлтүүлгийн ажлыг орон нутгийн төсвийн 493,6 сая төгрөгөөр хийлгэж хүлээн авлаа.
Төсөв санхүүгийн хүрээнд:
2021 онд аймгийн нэгдсэн төсөвт 16,8 тэрбум төгрөгийн орлого төвлөрч төлөвлөгөө 119,4 хувиар биеллээ. Мөн улсын төсөвт 4 төрлийн 3,9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж төлөвлөгөө 103,9 хувиар биелсэн байна.
Татвар төлөгч хуулийн этгээдийн тоо 85-аар нэмэгдэж 1301, татвар төлөгч иргэний тоо 19,0 мянгаар нэмэгдэж 38,9 мянгад хүрсэн байна. /Мал аж ахуйн татвар төлөгч ихээр нэмэгдсэн/
Аймгийн төсвөөс 21.7 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт төлөвлөсөн хэмжээнд хийгдэж санхүүжилтийн өргүй он дамжиж байна.
Орон нутгийн хөгжлийн сангийн 17,0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрэн төвлөрүүлж сумдад 6,0 тэрбум төгрөгийг бүрэн хуваарилж, аймгийн ОНХС-ийн хөрөнгөөр 8,8 тэрбум төгрөгийн 52 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж, 2,2 тэрбум төгрөгийн 18 төсөл арга хэмжээг он дамжуулан гүйцэтгэхээр төлөвлөөд байна. /Ковид-19 цар тахлын нөлөөгөөр хөрөнгө оруулалтын ажлууд удааширсан, хил гааль хаагдсан, барилгын материалын хомсдол, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг нөлөөлсөн. Захиалагч буюу аймгийн ЗДТГ-аас хөрөнгө мөнгөтэй холбоотой удаашруулсан зүйл үгүй бөгөөд хийгдээгүй ажлын санхүүжилтийг Засгийн газрын шийдвэрийн дагуу хөрөнгийн барьцаа дансанд төвлөрүүлж үлдсэн болно.
Аймгийн хэмжээнд урьдчилсан тооцоогоор иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 139,3 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 6,4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Иргэд байгууллагын харилцах дансны үлдэгдэл 45,0 тэрбумд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 22,6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Иргэд, байгууллагын зээлийн үлдэгдэл 180,0 тэрбумд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 45,5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсолтгүй явагдаж байсныг харуулж байна, мөн Засгийн газраас хэрэгжүүлсэн хөнгөлөлттэй зээлийн бодлого ч үр дүнгээ өгч нөлөөлсөн гэж үзэж болох юм.
2021 он хэдийгээр дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын нөлөөнд байсан хэдий ч төсөв санхүүгийн хувьд дээрхи эерэг үзүүлэлтүүдтэй шинэ оноо угтлаа.
Төрийн алба, засаглалын хөгжлийг дэмжих, хууль эрх зүйн бодлогын хүрээнд :
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс жил бүр гаргадаг Өрсөлдөх чадварын хүчин зүйлийнсудалгаагаар тус аймаг Засаглалын үр ашгаар 2 жил дараалан улсын хэмжээнд тэргүүлсэн бол АТГ-аас 2 жил тутам авдаг Шударга байдлын үнэлгээний судалгаагаар 2019 онд 69.8 хувьтай үнэлэгдэж байсан бол 2021 оны байдлаар 3.1 пунктээр ахиж, улсын дунджаас дээгүүр үнэлэгдсэн 9 аймгийн тоонд багтсан байна.
Төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, дижитал шилжилт хийх зорилтын хүрээнд Sukhbaaatar.gov.mn албан ёсны вэб сайтын шинэчлэлийг “НОМАДИК КОНТЕНТ” ХХК-аар гүйцэтгүүлж, хүлээн авсаны зэрэгцээ Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем /ERP/-ийг сумд, агентлагийн үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажиллаж байна. Уг системд 1980 төрийн албан хаагчийг бүртгэсэн байна.
Хийж хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, цаг үеийн ажлын талаарх мэдээ мэдээллийг иргэд, олон нийтэд түргэн шуурхай хүргэх, сурталчлах зорилгоор орон нутгийн телевизтэй хамтран ажиллах гэрээ байгуулж улмаар “BBS” телевиз, “SB инфо” сайт, “Сүхбаатарын өнгө” сонинд болон Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын цахим хуудсаар дамжуулан иргэдэд мэдээ, мэдээллийг хүргэж байна. BBS телевиз, SB info,Сүхбаатарын өнгө сонинд 3000 орчим видео контент, мэдээ, цаг үеийн ярилцлагыг бэлтгэн нийлүүлж төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг тогтмол хүргэсэн байна.
2021 оны жилийн эцсийн байдлаар аймгийн Засаг даргад хандаж 65 өргөдөл, гомдол ирсний 52 өргөдөл нь бичгээр 13 өргөдөл нь Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөр дамжин ирсэн бөгөөд шийдвэрлэлт 97.8 хувийн үзүүлэлттэй байна.
Гадаад харилцааны чиглэлээр :
Аймгийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын төсөл хөтөлбөр хариуцсан байгууллага, Элчин сайдын яамдуудтай уулзалт зохион байгуулах, төсвөөс гадуурх санхүүжилт татах зорилго бүхий үйл ажиллагааг зохион байгуулав.
Хамтран ажиллах боломж бүхий олон улсын байгууллагуудаас судлан хамтын ажиллагааны уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж улмаар АНУ-ын Элчин сайдын яам, Чех Улсын Элчин сайдын яам, Япон Улсын элчин сайдын яам, Туркийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Өвсний үндэс хөтөлбөр гэсэн 5 байгууллагатай хамтын ажиллагааны уулзалтуудыг тус тус зохион байгуулсан. Уулзалтын үр дүнд Япон улсын “Өвсний үндэс –Хүний аюулгүй байдал” хөтөлбөрийн хүрээнд “Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р цэцэрлэгийн барилгын засвар” хийх төслийн 690 сая төгрөгний буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурж, ТИКА Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлагт хүн чулуун соёлын өвийг хамгаалах, аймгийн нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, бэлчээрийн усан хангамжийг сайжруулж цэвэршүүлэх төхөөрөмж нийлүүлэх зэрэг төслүүдэд хөрөнгө оруулах төслийн саналыг боловсруулан шийдвэрлүүлсэн.
Түүнчлэн Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзалт хийж, Сүхбаатар аймаг болон Унгар улсын Чунград /Csongrad/ хотын хооронд найрамдалт харилцаа тогтоон, аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын өв дурсгалыг хамгаалах, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан залуучуудыг их, дээд сургуулиудын тэтгэлэгтэй сургалтад хамруулах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлуудыг онцлон ярилцсан ба дээрх чиглэлээр 2 тал хамтран ажиллахаар боллоо.
БНХАУ-аас Замын үүдэд суугаа ерөнхий консулын газрын Дэд консул тэргүүтэй төлөөлөгчидтэй хийх Аймгийн Засаг даргын уулзалт, 100,000 юаны буцалтгүй тусламжийг хүлээн авах үйл ажиллагааг зохион байгуулав. Уулзалтаар консулын зүгээс БНХАУ-ын Шилийн гол аймаг, Хөлөнбуйр аймаг, Тунляо, Улаанхад хотуудыг ерөнхий удирдлагын хүрээнд хамтын ажиллагааны санал, зарим асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаар харилцан тохиролцсон байна.