Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

МАЛЫН ЭМЧ НАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

Сүхбаатар аймгийн малын эмч, мэргэжилтнүүдийн нэгдсэн зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөнөөр салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээ болоод нэн тэргүүнд мал амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

4 дүгээр сарын 6-ны байдлаар тус аймгийн зургаан сумын есөн гололмтод 22 өрхийн 99 толгой мал шүлхий өвчинтэй байснаас 91 малын шинж тэмдэг арилж, найман үхэр өвчтэй байгаа тухай аймгийн МЭГ-аас мэдээлэл хийлээ. Ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил тогтмол хийгдэж байгаа аж.

Хоёр дахь өдрөө үргэлжилж буй зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Д.Шижирбаатар, МЭЕГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг, аймгийн МЭГ, 13 сумын мал эмнэлгийн тасг, мал эмнэлгийн йүчлилгээний 56 нэгжийн нийт 110 гаруй эмч, ажилтнууд оролцож байна. Сүхбаатар аймгийн эдийн засгийн гол хөшүүрэг бол мал аж ахуй. Тийм ч учраас салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, бодлогоор дэмжих ажлууд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, хэрэгжиж эхэлснийг онцолж байлаа. Өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ариутгалын пунктын барилгыг шинээр барьж ашиглалтад оруулсан. Шаардагдах техник, тоног төхөөрөмжийг үе шаттайгаар олгоно гэдгийг хэлж байсан юм.