Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

40 ХОНОГИЙН ДАРАА ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ

Тус аймагт 40 хоногийн дараа халдварын шинэ тохиолдол бүртгэгдэв. 3 дугаар сарын 25-наас хойш коронавируст халдвар бүртгэгдээгүй байсан бол сүүлийн 24 цагт халдварын нэг тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 17744 боллоо.

Тухайн иргэн нь Баруун-Урт сумын харьяат бөгөөд эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал хүндэвтэр гэж ЭМГ-аас мэдээллээ. Ингэснээр халдвар дахин идэвхжих эрсдэлтэйг анхааруулаад иргэдийг тайвшралгүйгээр, халдвар хамгааллын дэглэмээ урьдын адил дагаж мөрдөхийг сануулав.

Мөн Сүхбаатар аймагт томуу томуу төст өвчний дэгдэлтийн идэвжилт өндөр хэвээр байгаа бөгөөд алан цоог дэгдэлттэй 14 аймгийн нэгээр нэрлэгдэж байна.