Аймгийн аварга хүлэг шалгаруулах Жавхлант шарга-2022 уралдаан өнөөдөр их насны морьдын уралдаанаар эхэллээ. Уралдааны замд нийт 119 их нас бүртгүүлж гарснаас, Сүхбаатар аймгийн Сүхбаатарын сумын ААУяач Г.Ганхөлөгийн уяж сойсон, Э.Сүрэнжагдагийн бор морь түрүү магнайгаар тодорлоо.
Аман хүзүүнд Баруун-Урт сумын уяач Б.Гантулгын хар, айргийн гуравт Баяндэлгэр сум, уяач Ч.Амарбаатарын хонгор, айргийн дөрөвт Сүхбаатар сум, Б.Хүрэлсүхийн хонгор, айргийн тавд Баруун-Урт сум Л.Анхбаярын бор тус тус хурдлан ирж хурсан олныг баясгалаа.
Морьдыг уралдааны замд гарахад сэрвээний өндрийг хэмжиж байгаа бөгөөд өндөр давсан морьдыг замд гаргахгүй үлдээж байгаа аж.
Уралдаан 5 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага, эрлийз дээд, дунд, доод гэсэн найман насны морьд уралдана.