Иргэдийн дунд томуу, томуу төст өвчин /ТТТӨ/-ий дэгдэлт өндөр хэвэр байна. Томуугийн цар тахал болон улирлын томуугийн хүндрэлийн үнэлгээгээр аймгийн хэмжээний дэгдэлт буюу улаан түвшинд хүрчээ. Иймд иргэдийг өөрийгөө болон хүүхдээ хамгаалахыг ЭМГ-аас онцгойлон анхаарууллаа.
Тус аймгийн хэмжээнд он гарснаас хойш буюу 19 дүгээр долоо хоногт эрүүл мэндийн байгууллагаар 5200 гаруй хүн үйлчлүүсний 900 орчим нь ТТТӨ-ий шалтгаантай өвчлөл гэж бүртгэгджээ. АНЭ-д хэвтэн эмчлүүлж байгаа 205 хүний 89 нь, хүүхдийн тасагт 83 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 81 нь ТТТӨ-ий оноштой байна.
Өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүх, ажил амралтаа зохицуулж хангалттай сайн унтаж амрах, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, гараа тогтмол угаах, гэр орноо тогтмол агааржуулж, чийгтэй цэвэрлэгээ хийх, хоолой амаа сода, давс, царвангийн уусмалаар зайлах, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүйгээр шууд эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөв.