Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ЖОЛООЧ НАРТ ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙНА

Аймгийн Эрүүл мэндийн газраас, Цагдаагийн газартай хамтран Аажуу явөал аяндаа хүрнэ дээ аяны хүрээнд Улаанбаатар-Баруун- Урт чиглэлд зорчиж буй жолооч нарын даралтыг үзэж, дасгал хөдөлгөөн хийлгэн алжаалыг нь гаргаж, мөн зохих мэдээлэл, зөвлөгөөг хүргэн ажиллаж байна.

Ойрын өдрүүдэд тогтмол агаарын температур 30 градусыг давж халж байгаатай холбоотойгоор дөрвөн жолооч тутмын гуравд нь даралт ихсэх, бие чилсэн байдалтай байгааг эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа. Тиймээс холын замд явах үедээ шингэн сайн уух, ойр ойр зогсож биеийнхээ чилээг гаргах, машиндаа түргэн муудах хүнс авч явахгүй, идэхгүй байж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байгаа аж. Мөн оройн цагаар замд гарахгүй байхыг сануулж буй.

Жолооч нарын хувьд ч энэхүү үйл ажиллагааг талархан хүлээн авч, аянд нэгдэж буйгаа илэрхийлж байгаа гэлээ.

7 дугаар сарын 1-ний орой Мөнххаан сумын замд автомашин мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч амиа алджээ.