Аймгийн цол олгох үндэсний бөхийн барилдаан өнөөдөр Мөнххаан суманд боллоо. Барилдаанд Монгол Улсын харцага Ш.Мөнгөнбаатар тэргүүтэй хүчит 128 бөх зодоглосноос аймгийн арслан Н.Өсөхбаяр түрүүлж, Хурц арслан болжээ.
Эрдэнэцагаан сумын харьяат, сумын заан С.Ган-Эрдэнэ үзүүрлэж, аймгийн заан цол хүртжээ. Мөн шинээр аймгийн начин цолтон шинээр хоёр тодорсон байна.
Барилдаанд Дорнод, Өвөрхангай, Хэнтий зэрэг аймгаас бөхчүүд ирж оролцжээ.
Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн нэрэмжит брилдаан 7 дугаар сарын 29-нд эхлэх бөгөөд энэ барилдаанд ямар нэг цол, чимэг олгохгүй.