Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ДАЯН АВАРГА Н.БАТСУУРЬ ТҮРҮҮЛЭВ

Ардын хувьсгалын 100, 101 жил, Сүхбаатар аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой, Зүүн бүсийн хурд 2022 баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь долоо даван түрүүлэв.

Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр үзүүрлэсэн бөгөөд түүний хувьд 2019 онд аймгийн арслан, 2022 онд буюу 80 жилийн ойн баярын өмнөх өдөр зохион байгуулагдсан барилдаанд түрүүлж арслан цолоо бататган хурц чимэг нэмээд байсан билээ.