Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

БАЙГАЛИЙН УХААНЫ ХИЧЭЭЛИЙН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХАД АНХААРНА

2022-2023 оны хичээлийн жилд тус аймагт 16 сургууль, 24 цэцэрлэг, МСҮТ зэрэг болосвролын 31 байгууллага үйл ажиллагаа явуулна. Аймаг орон нутгийн зүгээс сүүлийн жилүүдэд боловсролын салбарт маш их хөрөнгө оруулалтыг хийж байгаа бөгөөд энэ жил байгалийн ухааны хичээлийн багш нарыг чадавхжуулах, цаашлаад энэ чиглэлээр чадварлаг мэргэжилтэн, сайн инженер бэлтгэх урт хугацааны бодлогыг хэрэгжүүлж ажиллана гэдгийг аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа хэллээ.

Байгалийн ухааны хичээлийн чанар хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд эхний ээлжинд Монгол Улсын шилдэг хувийн сургуулиудын нэг болох Шинэ монгол ахлах сургуульд аймгийн багш нарыг шат дараатайгаар туршлага судлуулж, хамтран ажиллахаар болсон гэв.

Сүхбаатар аймаг өнгөрсөн жилд хагас тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүх сургууль цэцэрлэгт сургалтын хэрэглэгдэхүүнийг шийдвэрлэж өгсөн. Мөн орон нутгийн хөрөнгөөрр зарим сургуульд байгалийн ухааны кабинетыг байгуулсан байдаг. Уг ажил цааш үргэлжлэн хийгдэх аж.