Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТАД 35 ХҮН ТЭНЦЖЭЭ

Өнгөрсөн 14, 15-ны өдрүүдэд явагдсан төрийн албаны ерөнхий шалгалтад Сүхбаатар аймгийн хэмжээнд 111 иргэн бүртгүүлснээс 92 нь шалгалтдаа орж, 35 нь тэнцжээ. Эдгээр иргэдийн зарим нь ажлын байран дээрээ ажиллаж байгаа бол үлдсэн хэсгийг төрийн албаны нөөцөд бүртгэх юм.

Шалгалтад бүртгүүлчихээд ордоггүй, орсон ч тэнцэх хүн цөөхөн байгаа нь тухайн хувь хүний бэлтгэл хангалтгүй байгаатай холбоотой. Шалгалт 100 хувь зөвхөн шалгуулагчаас шалтгаалдаг бослон. Цахим хяналт сайн байдаг учир ямар нэг зөрчил гаргах боломжгүй. Энэ удаагийн шалгалтаар ч ямар нэг гомдол, маргаан гараагүй гэж ТАЗ-ийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Баянмөнх хэллээ.

Тус аймагт төрийн захиргааны албанд, тэр дундаа ХАА-н чиглэлээр ажиллах мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байна. Тодруулбал, малын эмч, мал аж ахуйн салбарын нарийн мэргэжлийн боловсон хүчин хөдөө сумдад нэн дутагдалтай байна.