Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР НАЙМАН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

Аймгийн ИТХ-ын ээлжит XIV хуралдаан болж байна. 75,8 хувийн ирцтэй эхэлж буй уг хуралдаанаар нийт найман асуудлыг хэлэлцэнэ.

Тодруулбал, аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах зардал болон намын суудлын зардал батлах, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2023 оныг “Хүүхдийн оролцоо, хөгжил хамгааллыг дэмжих жил” болгон зарлах тухай, “Нээлттэй аймаг Сүхбаатар” хөтөлбөр батлах, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газрын талаар авах арга хэмжээний тухай, Үндсэн хөрөнгө худалдах, шилжүүлэх, акталж данснаас хасах зөвшөөрөл олгох, аймгийн Сонгуулийн хороог байгуулах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэнэ.