Аймгийн төвд Залуучуудад зориулсан газар ховор. Ялангуяа залуус нь тавтай суугаад, аяга кофе уунгаа ажлаа төлөвлөчих, хүүхэд багачууд нь тохилог чимээгүй орчинд суугаад хичээлээ номоо давчих тийм газар бүр ч байхгүй байсан. Тэгвэл энэ бүхнийг олж харсан, орон нутагт яг юу хэрэгтэй байгааг мэдэрсэн залуу хос энэхүү мини оффисыг нээжээ.
Орчин нөхцөл, тохижилт, үйлчилгээ гээд бүгд шинэлэг. 1-2 2-4 4-6 10 ба түүнээс дээш хүний багтаамж бүхий өрөөний сонголттой. Өрөө бүрт өдөр шөнийн гэрэлтүүлэг болоод 24 цагийн интернэтийг нь шийдээд өгчээ.өөрөөр хэлбэл хэн хүссэн нь энд ирээд хичээл номоо давтах, ком-оо барьж ирээд ажлаа амжуулчих, бүр албан уулзалт,ажлын ярилцлага, сургалт зөвлөгөөн ч хийх боломжтой. Өрөөнүүдийн тухайд 1 цаг нь 2500 төгрөгийн төлбөртэй. Хүссэн цагаараа түрээслэн ашиглаж болох юм.
Үйлчлүүлэгчид энд суугаад ажлаа хийнгээ дуртай кофегоо эсвэл бусад төрлийн халуун хүйтэн уух зүйлийг худалдан авах боломжтой. Өрөөндөө эсвэл нийтийн зааланд суугаад уух сонголт ч бий.
Мини оффисын хоёр давхар тэр чигтээ том заал. Өөрөөр хэлбэл олон хүнийг хамарсан үйл ажиллагаа, сургалт, уулзалтуудыг хийж болно. Зөөврийн Ширээ сандал, самбар гээд шаардагдах хэрэглэгдэхүүнээр хангах юм байна. ийнхүү орон нутагт нэгэн цоо шинэ үйлчилгээ нэвтрээд удаагүй байна. нээгдсэн цагаасаа хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Цаашид ч таслахгүй гэдгээ тэд хэлсэн. Тиймээс та бүхэн залуу хосын ажлыг дэмжиж, чимээгүй, тав тухтай, тохилог орчинг хайж байгаа бол аймгийн нутгийн удирдлагын ордны баруун талд байрлах мини оффисыг зориорой.