Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ШИЛДЭГ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ШАЛГАРУУЛНА

Тус аймгийн хэмжээнд нийт бизнес эрхлэгчдийн 60 орчим хувь нь эмэгтэйчүүд байна. Өөрөөр хэлбэл бизнесийн салбарт эмэгтэйчүүд илүү манлайлж байна. Тиймээс тэднийг алдаршуулж, үйл ажиллагааг нь түгээн дэлгэрүүлэх зорилгоор Сүхбаатар аймаг дахь Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас “Lady entrepreneur-2023” ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж, шилдэг эмэгтэй бизнес эрхлэгчдийг шалгаруулахаар болжээ.

Өрхийн болон жижиг дунд бизнес эрхлэгч, нийгмийн бүхий л салбарт үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг эмэгтэйчүүдийн төлөөлөл 100 эмэгтэй анхны ёслолд оролцоно. Орон нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бие биенээсээ суралцаж, туршлага судлахын зэрэгцээ бизнесээ илүү өрөгжүүлж, хэрхэн амжилтанд хүрэх чиглэлээр шинэ соргог мэдээ мэдээллүүдийг авах юм.  

“Lady entrepreneur-2023” ёслолын үйл ажиллагаагар Шилдэг бизнес эрхлэгч эмэгтэй, Шилдэг гарааны бизнес эрхлэгч эмэгтэй гэсэн хоёр номинацийн эзнийг шалгаруулах аж.