Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

11 НАСТАЙ ХҮҮХЭД МОРИНООС УНАЖ ЭНДЖЭЭ

Өнгөрсөн бүтэн сайн өдөр буюу 4 дүгээр сарын 23-нд Баруун-Урт суманд болсон хурдан морины морины давхилын дараа 11 настай эрэгтэй хүүхэд мориноос унаж тархиндаа хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ. Хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай үзүүлж, хагалгаанд оруулсан ч гэмтлээ даахгүй 4 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан байна.

Энэ бол уяач нарын анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас үүссэн харамсалтай хэрэг. Уяачид унаач хүүхдэдээ заавал хамгаалах хувцсыг ирж бүрнээр нь тэр дундаа хамгаалах малгайг заавал өмсгөх үүрэгтэй. Хэдхэн хоногийн дараа хорио тавигдаж хурдан морины сунгаан, уралдаанууд ар араасаа хөвөрнө. Тиймээс та бүхэн хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалах хувцсыг нь заавал өмсүүлж байх шаардлагатай. Мөн эцэг эхчүүд ч хүүхдийнхээ төлөө тухайн уяачид шаардлага тавьдаг байх хэрэгтэй гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Тус хэрэг одоогоор цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа аж.