Сүхбаатар аймаг 2023 оныг Хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор Баруун-Урт сумын ИТХ-ын ээлжит тогтоолоор долоо хоног бүрийн ням гарагийг “Гэр бүлийн өдөр” болгон зарлалаа. Ихэнх төрийн албан хаагчид ямар нэг ажил, үйл ажиллагаа, уралдаан тэмцээн гээд амралтын өдөр болгоныг гэр бүлтэйгээ өнгөрүүлж чаддаггүй. Тиймээс гэр бүлийг хамтдаа байх, эцэг эхчүүдийг хүүхэддээ цаг гаргах боломжийг олгох үүднээс энэхүү шийдвэрийг гаргажээ.
Ням гарагт Баруун-Урт сумын ИТХ-аас ямар нэг үйл ажиллагааг энэ өдрөөс хойш зохион байгуулахгүй гэдгээ албан ёсоор зарлаж байна. нөгөө талаар энэ өдөр гэр бүл хамтдаа цагийг үр бүтээлтэй аз жаргалтай өнгөрүүлэх замаар худалдааүйлчилгээ эрхлэгчдээ дэмжих боломжтой. Өөрөөр хэлбэл энэ өдөр үйлчилгээний бйагууллагууд тодорхой хэмжээний урамшууллыг гэр бүлд үзүүлээд, тэр хэрээр өөрийн үйлчилгээгээ тэлэх, орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Энэ чиглэээр сумын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг ААНБ-уудад чиглэл өгсөн байгаа гэдгийг Баруун-Урт сумын ИТХ-ын дарга Т.Ихбаяр хэллээ.
Олон Улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Баруун-Урт сумын ИТХ, ЗДТГ-аас холбогдох газруудтай хамтран Цацарсан хайр гэр бүлийн өдөрлөгийг төв талбайдаа зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр гэр бүл, хүүхэд залуучуудад зориулсан үйлчилгээ, уралдаан тэмцээн болохын зэрэгцээ өдөрлөгт оролцогчдод олон төрлийн мэдээ мэдээллийг өгсөн юм. Ингэж гэр бүлийг хамт байхад зориулж гаргасан шийдвэрийг төрийн албан хаагчид сайшаан дэмжиж байна.