“Соёлын сэргэлт-2023” аяны нээлт тус аймгийн сумдад амжилттай үргэлжилж байна. Орон нутгийн иргэдэд зориулсан мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамтарсан тоглолт, музейн болон номын, сурагчдын бүтээлийн үзэсгэлэн, сургалт лекц, салбарын албан хаагчдыг чадавхжуулах сургалт зэргээс гадна сум тус бүр өөр өөрийн соёлын онцлогийг илэрхийлсэн үйл ажиллагааг давхар зохион байгуулж байна.
Соёлын сэргэлтийг сонирхогч нь бүх насныхан байгаа бөгөөд аяны үйл ажиллагаа найман суманд амжилттай зохион байгуулагдаж нийт 2000 гарй иргэнийг хамруулаад байгаа аж. Аяны хаалт 6 дугаар сарын 9-нд Мөнххаан суманд болно.