Монголын Хүүхдийн зуны спортын долдугаар их наадам Баянхонгор болж байна. Тус их наадам чөлөөт бөх, жүдо бөх, бокс, сагсан бөмбөг, сагсан бөмбөгийн 3×3, уран сайхны гимнастик, хөл бөмбөг, шатар, усан сэлэлт, крикет, буудлага, хүндийн өргөлт, волейбол, самба бөх, уулын дугуй, ширээний теннис, байт харваа, ганд бол, таеквондо, спорт бүжиг гэсэн 23 төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус наадмаас өнөөдөр дугуйн төрөлд Шилийн богд клубын тамирчин О.Анар алтан медаль хүртжээ. Ингэснээр Сүхбаатар аймгийн баг тамирчид 4 дэх төрөлдөө медалийн болзлыг хангаад байгаа юм.
Тус наадамд 21 аймаг, есөн дүүргийн 14-18 насны 7,000 гаруй тамирчин өрсөлдөнө гэсэн судалгааг тэмцээн зохион байгуулагчид гаргажээ. Манай улсын нэн ховор амьтан Мазаалайг тэмцээний бэлгэдлээр сонгожээ.