Урьд шөнө тус аймгийн нийт цасан шуурга шуурч, зам даваанууд хаагджээ. Одоогоор холбогдох газрууд төв замыг нээж чөлөөлөх ажлыг хийж байна.
Тодруулбал, Өндөрхаан- Баруун-Урт чиглэлийн А-2001 зам Мөнххаан сумын гуравдугаар багийн нутаг Баясгалантын ар гэх газрын гурван хэсэгт, Хэнтий аймаг талаасаа 88 км замд Хөтлийн овооны ард, урд талуудын зам хаагдсан байдалтай байна. Үүнийг Мөнххаан сумын ЗДТГ, Онцгой комиссоос гурван техник, 10 хүн, “Талын зам” ХХК-иас хоёр техник, таван хүн хамтран замыг нээхээр ажиллаж байна.
Одоо ч зарим газраар цасан шуургатай байна. Уг шуурга өнөөдөртөө үргэлжилж, ялангуяа хөдөө, хээр газраар салхи үргэлжилж, явган цасан шуурга шуурч орчны харагдах байдал хязгаарлагадана гэдгий цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Имд иргэд жолооч та нарыг шаардлагагүй тохиолдолд дээрх замаар зорчихгүй байх, холын замд гарахгүй байхыг аймгийн Цагдаагийн газраас зөвлөлөө.