Аймгийн Угсаатны зүйн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үнэт үзмэрүүдийн нэг бол уран сийлбэрч Д.Санжмятавын урласан хуур юм. Энэхүү хуур нь ширэн цартай, их бизийг модоор хийхдээ үндэсний хээ угалзуудыг маш чадварлаг, нарийн гаргасан гэдгээрээ онцлогтой.
Д.Санжмятав нь 1952 онд Сүхбаатар аймгийн Түвшинширэээ сумын нутагт төрсөн. Дөрвөн настайгаасаа сийлбэр хийж эхлэсэн гэдэг бөгөөд сийлбэрийнхээ багажийг өөрөө хийдэг. Хамгийн анх шатар сийлсэн байна. Цэргийн алба хаах гурван жилийнхээ хугацаанд тухайн үеийнхээ генералын харьяаны цэрэг болж, түүний удирдлаган дор нь сийлбэр хийдэг байжээ.
Түүний урласан олон хуур байдаг бөгөөд 1989 онд улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Хуур-89” үйл ажиллагааны уралдаанд морины толгойн хэл нь хөдөлдөг хуур нь гуравдугаар байрыг эзэлж байжээ.