Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музей нь 2000 гаруй үзмэртэй. Үүн дотроос хамгийн эртний үед тооцогдох үзмэр бол Түвшинширээ сумаас олдсон, палеолитын үед хамаарах хосолмол зэвсэг юм.
Энэхүү зэвсэг нь гурван талтай. Нэг тал нь хар, нөгөө тал саарал өнгөтэй, гурвалжин дүрстэй чулуун зэвсэг. Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн Чулуун зэвсгийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистар С.Далантай уг олдворт судалгаа шинжилгээ хийж, дээд палеолитын үед хамаарахыг тогтоосон байна. Улмаар 2020 онд аймгийн музейд бэлэглэлээр шилжүүлжээ.
Угсаатны зүйн музейд дээд палеолитын үед хамаарах дөрвөн үзмэр байдгаас хосолмол зэвсэг хоёр байдаг байна.