Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээ,мэдээллийн сайт

Ахлагчид өөрсдийн хүчээр Ахлагчийн хөгжлийн төвийг байгуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилгаар 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын дэргэд “Ахлагчийн хөгжлийн төв”-ийг байгуулж, өнөөдөр нээлээ. Энэхүү төв нь улсын хэмжээнд анх удаа Сүхбаатар аймагт байгуулагдаж байгаагаараа онцлог. Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 40 хувийг ахлагчид эзэлдэг. Эргүүл, харуул хамгаалалтаас эхлээд цагдаагийн байгууллагын гол ажиллах […]

Дуу цахилгаантай бороо орно

Маргааш буюу зургаадугаар сарын 5-нд ихэнх нутгаар, 6-нд зарим газраар бороо, дуу цахилгаантай түр зуурын аадар бороо орох тул мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн ОБГ-аас анхаарууллаа. Зургаадугаар сарын 6-нд салхи ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 7-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэх тул болзошгүй нөөлөг салхины аюулт үзэгдэл болж болзошгүйг […]

Мэргэн кап-2024 тэмцээнд аймгийн мэргэн Т.Энхнаран, Улсын мэргэн Б.Бутваан нар тэргүүлжээ

Аймгийн Үндэсний сурын холбооноос санаачлан зохион байгуулсан Монгол улсын Мэргэн цолтой харваачдад хүндэтгэл үзүүлэх Мэргэн кап-2024 тэмцээнд Дорнод аймгийн харваачдын холбоо, аймгийн мэргэн, Спортын мастер Т.Энхнаран түрүүлжээ. Анх удаа зохиогдсон тус тэмцээнд улсын цолтой 32 харваач оролцжээ. Шилдэг 128 харваач цэц мэргэнээ сорьж, ам авах байдлаар явагдсан харвааны дэд байрыг Үндэсний сурын Номин клубын харваач […]

“Хубилай хааны зарлиг-Монголбанк 100 жил” сэдэвт торгон маркыг танилцууллаа

Монгол орон даяар нэгэн зэрэг Монгол Банкны 100 жилд зориулсан “Хубилай хааны зарлиг-Монгол банк 100 жил” сэдэвт торгон маркны танилцуулга, нээлт 6 дугаар сарын 2-нд боллоо. Торгон маркийг Монгол улс 1148 дахь сэдвийн хүрээнд гаргаж байна. Энэхүү марк нь гурав дахь удаагийн хэвлэлт бөгөөд анх 1982 онд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах XII удаагийн тэмцээнд зориулан […]

Иргэдэд танхимын сургалтаар мэргэжил олгож байна

Аймгийн ХХҮГ-т бүртгэлтэй идэвхтэй ажил хайгч иргэдийг танхимаар мэргэжил олгох сургалтад хамруулж, 19 иргэнийг цахилгаанчнаар бэлтгэж байна. Сургалтад хамрагдаж буй иргэд нэг сарын хугацаанд мэргэжлийн багшийн удирдлага дор суралцахын зэрэгцээ ажлын байрны дадлагыг ч хийх юм. Хамгийн гол нь тэд чадамжийн гэрчилгээтэй төгсөж, ажлын байранд шууд зуучлагдах боломжтой. Аймгийн ХХҮГ хөдөлмөрт бэлтгэх үйл ажиллагааны хүрээнд […]

Улсын мэргэдүүдээр ахлуулсан сур харваан тэмцээн болно

Улсын мэргэдүүдээр ахлуулсан 128 харваачийн тэмцээн зургаадугаар сарын 1-нд Баруун-Уртад болно. Сүхбаатар аймгийн Үндэсний сурын холбооны санаачилгаар улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдах тус тэмцээнд Монгол Улсын мэргэн цолтой 24 харваач оролцохоо мэдэгджээ. Тодруулбал, Монгол Улсын дархан мэргэн гурав, даяар дуурсах мэргэн гурав, даян мэргэн долоо, Монгол Улсын мэргэн арав, хүндэт мэргэн дөрөв ирэхээр болсон […]

Цайрт минерал зэрэг 6 компани гэрээгээ бүрэн биелүүлжээ

Сүхбаатар аймгийн хэмжээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч 116 ААНБ бий. Үүний 68 нь ашиглалтын 36 нь хайгуулын, 12 нь түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтынх байна. Эдгээрээс тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг 10 гаруй уул уурхайн компани байдаг. 2023 онд орон нутаг 17 ААНБ-тай хамтын ажиллагааны гэрээг байгуулсан бөгөөд эдгээрээс ердөө 6 нь гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь […]

Бороо орж, хүйтэн салхи шуургатай байхыг анхааруулав

Өнөө шөнө ихэнх нутгаар, маргааш өдөр нийт нутгаар бороо орж, агаарын температур сэрүүсэж, хүйтэн салхи шуургатай байхыг аймгийн УЦУОШТөвөөс анхаарууллаа. Иймд үер усны аюулаас болгоомжилж, төөрөх, осгох зэрэг учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон сануулж байна. Мөн малчид малаа холын бэлчээрт гаргахгүй байж, байнгын хариулга маллагаатай байлгах, тээвэрчдийг хол замд гарахгүй байхыг анхааруулав. Тавдугаар сарын […]

Уул уурхайн компаниуд орон нутагтай байгуулсан гэрээний биелэлт хангалтгүй байна

2023 оны байдлаар орон нутаг 17 уул уурхайн компанитай гэрээ байгуулсан ч гэрээний хэрэгжилтийг бүрэн хангасан зургаан компани байна. Харин үлдсэн компаниуд нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ч өнөөг хүртэл үйл ажиллагаа эрхэлсээр байгаа юм. Өөрөөр хэлбэл уул уурхайн компаниуд орон нутагтай байгуулсан гэрээний биелэлт хангалтгүй байна. Тиймээс дээрх компаниудтай цаашид орон нутаг хамтарч ажиллах […]

Өсвөрийн сагсчид Сурагчдын ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцоно

Сүхбаатар аймагт сүүлийн жилүүдэд багийн спорт эрчимтэй хөгжиж, бүхий л төрөлд баг тамирчид өндөр амжилтыг гаргасаар байгаа. Тэдний нэг бол өсвөрийн сагсан бөмбөгчид юм. Энэ оны УАШТ-д аваргалсан тус багийн тамирчид эх орноо төлөөлөн Сурагчдын ДАШТ-д оролцоно. Өсвөр үеийн сагсан бөмбөгийн U18 насны баг тамирчид ирэх 6 дугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 3-ны хооронд […]