Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Цайрт минерал зэрэг 6 компани гэрээгээ бүрэн биелүүлжээ

Сүхбаатар аймгийн хэмжээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч 116 ААНБ бий. Үүний 68 нь ашиглалтын 36 нь хайгуулын, 12 нь түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтынх байна. Эдгээрээс тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг 10 гаруй уул уурхайн компани байдаг.

2023 онд орон нутаг 17 ААНБ-тай хамтын ажиллагааны гэрээг байгуулсан бөгөөд эдгээрээс ердөө 6 нь гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлжээ. Эдгээр компанийг нэрлэвэл

Цайрт минерал ХХК

Эрдэнийн босго

Монгол Жуанли

Дорнын чулуулаг

Хунт өгөөж

Нагааранз зэрэг компаниуд байна.