Маргааш буюу зургаадугаар сарын 5-нд ихэнх нутгаар, 6-нд зарим газраар бороо, дуу цахилгаантай түр зуурын аадар бороо орох тул мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн ОБГ-аас анхаарууллаа.
Зургаадугаар сарын 6-нд салхи ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 7-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэх тул болзошгүй нөөлөг салхины аюулт үзэгдэл болж болзошгүйг мөн хэллээ.
Иймд эдгээр өдрүүдэд млчид, иргэд, тээвэрчдийг цаг уурын болон мэргэжлийн бйагууллагын зөвлөгөөг дагаж, аюулгүй байдлаа хангах, урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.