Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Аймгийн хэмжээнд ашиглаж, хадгалагдаж буй химийн хорт болон аюултай бодисын мэдээллийн сан үүсгэх, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор химийн бодис, аюултай хог хаягдлын хадгалалт, ашиглалтын байдалд төлөвлөгөөт шалгалтыг хийж байна.

Шалгалтын хүрээнд уул уурхайн компаниуд, ерөнхий боловсрлын сургууль, судалгаа шинжилгээний лабораториийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гурван обьектод шалгалт хийгээд байна. Улмаар аюулгүй байдлыг ханган ажиллах талаар 28 заалттай зөвлөмжийг өгч, нэг байгууллагын химийн бодисын ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Аймгийн Засаг даргын А/96 тоот захирамж, Улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/68 тоот удирдамжийн хүрээнд Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран дээрх хяналт шалгалтыг хийж байгаа бөгөөд үргэлжлүүлэн хийх аж.