Монгол Улсын Ерөнхий сайдын 01 албан даалгавар, Аймгийн засаг даргын 2020 оны 03 сарын 06-ны өдрийн А/190 дүгээр захирамж, Сумын засаг даргын 2020 оны 03 сарын 23 өдрийн А/28 дугаар захирамжааар Дарьганга сумын хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээг 03 дугаар сарын 30,31-ний өдрүүдэд хийж гүйцэтгэжээ.
Нийтийн эдэлбэр газрын цэвэрлэгээнд долоон байгууллагын 120 албан хаагч оролцож, таван тонн хог хаягдлыг цэвэрлэжээ. Мөн сумын төвийн байр гудамжны цэвэрлэгээнд 80-аад иргэнийг татан оролцуулж 1,5 тонн хогийг түүж цэвэрлэн, нийт 6,5 тонн хогийг нэгдсэн хогийн цэгт төвлөрүүлжээ.