УБ сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүнээс Коронавирусний шинж тэмдэг илэрсэн байна. Эмнэлгийн баг 15 цагийн байдлаар шуурхай арга хэмжээ авч эмч, ажилчдаа өрөө өрөөнд нь тусгаарлажээ.
Дөнгөж сая ХӨСҮТ -ийн шуурхай баг уг эмнэлэгт очсон ба вирусний шинжилгээг хийхээр ажиллаж байна. Яг одоо уг эмнэлэгийн төв хаалгыг хаасан бөгөөд хэн нэгнийг нэвтрүүлэх болон гадагш гарахыг хориглосон ба энэ байдал сэжиглэгдсэн иргэний шинжилгээний хариу гартал үргэлжлэх аж.
Эх сурвалжийн мэдэгдэж байгаагаар сэжиглэгдсэн эмчлүүлэгч нь өнгөрсөн бямба гаригт хэвтэн эмчлүүлж эхэлсэн юм байна.
Эх сурвалж: tusgal.mn