Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

НОГООН БҮСРҮҮ НЭВТЭРСЭН МАЛЫН ЭЗНИЙГ 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Мал бүхий иргэдийн хариулгагүй мал ногоон байгууламжийг сүйтгэх, хог тараах, нийтийн эзэмшлийн зам талбай дээгүүр бэлчих зэрэг нь аймгийн төвийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа. Тиймээс Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ, Баруун-Урт сумын байгаль хамгаалагчтай хамтран хариулгагүй малыг хашиж, эздэд нь хүлээлгэн өгөх, зохих шаардлагыг тавих ажлыг зохион байгуулдаг. Тус газрын хашаанд өдөр 30-40 мал тогтмол хашигддаг бөгөөд ихэнх нь бод мал байдаг гэдгийг хэлж байна.

Хариулгагүй мал ногоон бүсрүү нэвтрэн орсон тохиолдолд эзнийг байгаль орчны тухай хуулиар 50 мянган төгрөгөөр торгодог. Харин мод идэж, эвдэж сүйтгэсэн тохиолдолд үнэлгээний дагуу мөн эзнээр хохирлыг бүрэн барагдуулдаг байна. Тиймээс мал бүхий иргэд малаа байнгын хариулга маллагаатай байлгах шаардлагатай.

Аймгийн төвөөс мал албадан гаргах ажил нь Засаг даргын захирамжийн дагуу хийгддэг ажил юм.

 

Т.Одончимэг